Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2026-08-20
500 орчим өрхийг нарны халаалтын системд шилжүүлнэ

Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (CIDCA)-ийн санхүүжилтээр 2026-2027 онд 500 орчим өрхийг нарны халаалтын системд шилжүүлнэ.
Төслийн 2 дугаар ээлжийн эхний 48 айлд суурилуулсан нарны халаалтын системийг Чингэлтэй дүүрэг хүлээн авлаа.
Тус арга хэмжээнд НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биата Транкманн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Лионель Лоренс, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли болон төслийн багийнхан оролцлоо.
Нарны сэргээгдэх эрчим хүч ашиглан гэр хорооллын айл өрхийг ухаалаг дулаалгын систем рүү шилжүүлэх, утаа нүүрстөрөгчийн хийг бууруулах нь энэхүү төслийн үндсэн зорилго юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ