Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2026-08-18
Төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цочир хүйтрэлт эрт ажиглагдах төлөвтэй байна

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлалын хэлтсээс 2026 оны 9-11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ.

Урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн гаргаж weather.gov.mn цахим хуудсанд байршуулдаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүр шинэчилсэн мэдээллийг авах боломжтой. 

УЛИРЛЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ 

2026 оны 9-11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийн хувьд есдүгээр сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан, Дорноговийн нутаг, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Завхан, Ховд, Хөсгөлийн нутаг, Говь-Алтайн хойд Архангайн баруун хэсгээр олон жилийн дундажаас бага, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Хэнтий, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна 
Аравдугаар сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дундажийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна
Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь–Алтайн хойд хэсгээр олон жилийн дундажаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна
Арваннэгдүгээр сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увсын нутаг, Ховд, Говь–Алтайн хойд, Завханы баруун хэсгээр олон жилийн дундажаас бага, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөв гарчээ. 

ЗӨВЛӨМЖ

Намрын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй хур тунадас багатай, дулаан байх төлөвтэй байгаа боловч 9 болон 11 дүгээр саруудад төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, агаарын дундаж температур дунджаас сэрүүн болох төлөвтэй байна. Иймээс нойтон цас, цочир хүйтрэл эрт ажиглагдах магадлалтай байгаа тул ард иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өвлийн бэлтгэл ажилдаа эртнээс анхаарахыг зөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ