Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2026-08-18
Төр, олон нийтийн хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг цахимаар хийж байна

Төр, олон нийтийн хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдөр баруун бүсийн аймгуудаар эхлүүллээ.

Хэлэлцүүлгийг  Эдийн засаг, хөгжлийн яам болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас томилогдсон ажлын хэсгээс зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт аймгуудын ЗДТГ-ын удирдлага, хэлтэс агентлагын дарга болон орон нутгийн хяналтын улсын байцаагч нарын 100 гаруй албан хаагч оролцож хуулийн төсөлтэй танилцаж санал бодлоо илэрхийллээ. 

Цаашид хэлэлцүүлгийг төлөвлөгөөний дагуу:

2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хангайн бүс

2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хойд бүс

2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Зүүн бүс 

2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Говийн бүсийн улсын байцаагч нарын дунд тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ