Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2026-08-14
Энэ 7 хоногт 396.8 мянган тонн нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 08 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нийт 6 удаагийн амжилттай арилжаагаар 396.8 мянган тонн нүүрсийг нийт 36.93 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Үүнд: 

Баяжуулсан сул коксжих нүүрс – 64.0 мянган тонн 9.12 сая ам.доллароор үнэ 17.8 хувиар өсөв. 

Эрчим хүчний нүүрс – 128.0 мянган тонн 7.48 сая ам.доллароор арилжаалав.

Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 64.0 мянган тонн, 4.44 сая ам.доллароор үнэ 8.9 хувиар өсөв.

Баяжуулсан сул коксжих нүүрс – 64.0 мянган тонн 9.18 сая ам.доллароор арилжаалж үнэ 18.6 хувиар өсөв.

Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 64.0 мянган тонн 4.52 сая ам.доллароор арилжаалж үнэ 10.8 хувиар өсөв.

Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 12.8 мянган тонн 2.19 сая ам.доллароор арилжаалж үнэ 21.3 хувиар өсөв .

2026 оны 08 сарын 14-ний өдрийн байдлаар 212 удаагийн арилжаагаар 1.18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 13.11 сая тонн нүүрс арилжлаа. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ