Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2026-08-14
Наймдугаар сарын 16, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ

2026 оны наймдугаар сарын 14-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 16, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ.

Хур тунадас: Наймдугаар сарын 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 15,18-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар, 20, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Наймдугаар сарын 17-нд бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ