Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2026-08-14
“Явуулын оффис” Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна

“Эрх зүйт төр-Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Явуулын оффис” өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Драгон зорчигч тээврийн төвд 11:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газар иргэдэд дараах үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэнэ.

Үүнд:

-Гадаадын иргэнийг урих, Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл, иргэний харьяаллын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх;
-Виз, зөвшөөрлийн цахим хүсэлт гаргахад дэмжлэг үзүүлэх;
-Хиймэл оюунд суурилсан чатбот ашиглан мэдээлэл, зөвлөгөө авахад туслалцаа үзүүлэх;
-Өргөдөл, гомдол хүлээн авна. 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг, байгууллагын үйлчилгээ, лавлагаа, мэдээллийг нэг дороос авах боломжтой. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ