Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2026-08-13
Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-нд төлнө

Ухаалаг тоолуураар 100 хувь хангагдаад байгаа Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд болон Налайх, Зуунмод төвүүдийн хэрэглэгчдийн сар тутмын тоолуурын заалтыг бичих, төлбөр цуглуулах, авлага барагдуулах ажиллагаа 2026 оны наймдугаар сараас эхлэн нэгдсэн 1 циклд шилжиж байна.

Өөрөөр хэлбэл, эдгээр хэрэглэгчдийн хувьд төлбөр төлөх хугацаа ижил буюу нийтээрээ цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг болж өөрчлөгдөж байна.

Борлуулалтын орлогыг хэрэглэгчдээс сар тутамд бүрэн хураан төвлөрүүлэх  нь  Эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах эх үүсвэр болж байдаг.

Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэхээс өмнө бид хэрэглэгч нэг бүрийн тоолуурын заалтыг биечлэн очиж авдаг байсан. Үүнд хүн хүч, цаг хугацаа ихээхэн шаардагддаг. Тиймээс нийт хэрэглэгчдээ өөр өөр хугацаатай 6 циклд хувааж борлуулалтын үйл ажиллагааг сар бүр жигд явуулдаг байсан.

Бид сүүлийн 20 жилийн турш мөрдөж ирсэн энэ тогтолцоог халж, орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц илүү аюулгүй, илүү шуурхай, илүү хялбар үйлчилгээг үзүүлэх зорилгоор ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа цахимд шилжүүллээ. 

Цахилгаан эрчим хүчний борлуулалтын ажиллагаа хүний оролцоогүй алсын зайнаас цахимаар явагдаж, бүрэн автомат төлөвт шилжих үйл явц бусад хэрэглэгчдийн хүрээнд удахгүй хэрэгжих болно. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ