Сирийн шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Башар Асад болон түүний дүү Махер Асад нарыг хүн төрөлхтний эсрэг болон цэргийн гэмт хэрэгт буруутган, цаазын ял эчнээгээр оноожээ.
Түүнчлэн шүүх хуралд биечлэн оролцсон Башар Асадын үеэл ах болох Атеф Наджибд ч мөн цаазын ял оноосон байна.
Сирийн шүүх Ерөнхийлөгч асан Башар Асад 14 жил үргэлжилсэн иргэний дайны үед үйлдэгдсэн цэргийн гэмт хэрэгт буруутай гэж үзжээ.
Энэ дайны үеэр хагас сая орчим хүн амиа алдсан бол олон сая хүн орон гэрээ орхин дүрвэсэн юм.
Мөн энэ хэрэгтэй холбогдуулан Башар Асадын дүү Махерт цаазын ял оноосон бөгөөд тэрбээр ахынхаа адил мөн л гадаадад орогнож байгаа тул эчнээ ял оноосон байна.
2024 оны 12 дугаар сард босогчид Дамаск хот руу орж, дайнд цэг тавих үеэр Башар болон Махер Асад ОХУ руу зугтжээ.
Харин тэдний үеэл ах болох Сирийн армийн бригадын генерал асан Наджибыг хожим нь баривчилж, тэрбээр шүүхийн өмнө зогссон хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг болсон юм.