Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2026-08-07
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрхийг аварчээ

Дорнод аймгийн Хилийн цэргийн ...дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч байлдагч Б.Дашням дотоодын харуул хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байхдаа сонор сэрэмжтэй байж нэг өрх айлыг галын аюулд өртөж эрсдэх аюулаас сэргийлжээ.

Тодруулбал 2026 оны 8-р сарын 3-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат байлдагч Б.Дашням нь 1 цаг 30 минутын орчимд хэншүү үнэртэж, утаат орчин үүсэж байгааг анзаарч хяналтаа сайн тавьснаар ангийн байрлалын баруун хороололд галын эрсдэлт нөхцөл болж байгааг анзаарч ангийн жижүүрт танилцуулжээ. Улмаар аймгийн онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Ийнхүү цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авснаар галын аюул гүнзгийрэн тархах, даамжрах аюулаас сэргийлж нэг өрхийн гурван хүний алтан амь насыг авран хамгаалсан байна.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ