Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
58 мин
Жил бүр 500-700 толгой тарвага сэргээн болон сэлгэн нутагшуулж байна

Сүүлийн жилүүдэд тарваганы тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, орон нутгууд жил бүр 500-700 толгой тарвагыг сэргээн болон сэлгэн нутагшуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ бодлогын үр дүнд устсан болон тоо толгой нь цөөрсөн нутгуудад тарвага дахин нутагшин, өсжээ.

Гэвч хууль бус агнуур, худалдаа гарсаар байгаа нь хамгааллын үр дүнд сөргөөр нөлөөлтэй байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагууд тарваганы хууль бус агнуур, тээвэрлэлт, худалдааг таслан зогсоох чиглэлээр улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Амьтны тухай хуульд тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-наас дараа оны 8 дугаар сарын 20 хүртэл агнахыг хориглодог бөгөөд зөвхөн хуульд заасан хугацаанд, зөвшөөрөлтэйгөөр агнах тухай заасан байдаг.

Мөн тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи хэрэглэх, нохойгоор зориудаар бариулах, тарвага, зурам болон тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ