Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
18 цаг 38 мин
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгджээ

2026 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн /Өндөрхаан сум/, Хангай нурууны араас усжих Орхон, Хануй, өврийн Таац, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Туул /Лүн сум/, Сөгнөгөр, Хараа /Дархан/, Хэрлэн, /Мөнгөнморьт сум/, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хөгшин Орхон, Онги /Сайхан-Овоо сум/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Балж, Онон гол үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус үерлэж байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ