Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
Өчигдөр 11 цаг 13 мин
Эрчим хүчний салбарт хэрэгжих төслүүдийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй яамны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Уулзалтад, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, ЭХЯ-ны ТНБД Б.Ерэн-Өлзий нар оролцож эрчим хүчний салбарын бодлогын асуудлаар санал солилцлоо.

Эрчим хүчний салбарт хэрэгжих төслүүдийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо. Зургаадугаар сард зохион байгуулсан таван аймагт батарей хуримтлуур бүхий нарны станцын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулаад ажлуудыг нь эхлүүлсэн бөгөөд тэдгээр нарны станцуудын 135МВт-ын батарей хуримтлуур өвлийн яг оргил ачаалалд, оройн цагаар ажиллана. Мөн хувийн хэвшлийн хоёр 50МВт-ын төслийн барилга угсралт эхэлсэн, 12-р сараас өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Энэ үеэр Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “2026-2027 оны ид ачааллыг амжилттай давах, нөгөө талаасаа улс орны хөгжлийг хангахад гол суурь болсон эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх сайжруулах зайлшгүй шаардлага байгаа” гэдгийг онцлов. Мөн “Эрчим хүчгүй бол хөгжлийн ямар ч төсөл хөтөлбөрүүд хэрэгжих боломжгүй. Иймд, Эдийн засаг, хөгжлийн яам Эрчим хүчний яам хоорондын хамтын ажиллагаа чухал” гэлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ