Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-08-03
Швейцарын Цюрих хотын трамбайн системээр өдөрт 900 мянга орчим зорчигч үйлчлүүлдэг

Швейцарын Цюрих хотын нийтийн тээврийн гол тулгуур нь Трамын сүлжээ юм.

Тус хотод 15 трамын шугам, нийт 120 гаруй км урт сүлжээ ажиллаж, өдөр бүр ойролцоогоор 900 мянга орчим зорчигч тээвэрлэдэг.

Энэ нь Цюрихийн нийтийн тээврийн хамгийн ачаалалтай үйлчилгээний нэг аж.

Цюрих хотын онцлог нь Трамыг автомашинаас тусгаарласан зам болон уулзвар дахь хөдөлгөөний давуу эрхтэйгээр ажиллуулдагт оршдог.

Ингэснээр оргил ачааллын үед ч трам тогтмол хуваариараа зорчиж, иргэдийг хувийн автомашинаас илүү нийтийн тээврийг сонгоход түлхэц болдог байна.

Цюрих хотод ажлын өдрийн зорчилтын дийлэнх хувийг нийтийн тээвэр, явган болон дугуйн хөдөлгөөн эзэлдэг бөгөөд автомашины хэрэглээ Европын ижил хэмжээний олон хоттой харьцуулахад харьцангуй бага хэвээр байгааг судалгаагаар тогтоожээ.

Тус хотын түгжрэл бууруулсан гол шалтгаан нь зөвхөн Трамвайн системийг нэвтрүүлсэнд бус, харин нийтийн тээврийн бүх төрлийг уялдуулсан, автомашины хэрэглээг зөв зохистой удирдсан хот төлөвлөлтийн бодлогод оршиж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ