Дундговь аймгийн музей, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Археологи, өв соёлын судалгааны төвийн хамтарсан "Умард говийн Хүннүчүүд" археологийн судалгааны төсөл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Суман уулын дурсгалт газарт амжилттай үргэлжилж байна.
Тус археологийн хээрийн судалгааны ажилтай Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Сайнцагаан сумын Засаг даргын орлогч И.Эрдэнэцог, Далай багийн Засаг дарга Ж.Зоригтбаатар нар газар дээр нь танилцлаа.
Энэ үеэр хээрийн судалгааны явц, олдворын ач холбогдол, цаашдын судалгааны чиглэлийн талаар санал солилцож, төслийн дараагийн шатны судалгаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уг төслийн хүрээнд Хүннүгийн үеийн археологийн дурсгалын малтлага, судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнд Дундговь нутгийн түүх, соёлын өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, хамгаалах, судалгааны эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой болно.
Төслийг Дундговь аймгийн уугуул эрдэм шинжилгээний ажилтнууд удирдаж байгаа бөгөөд Сайнцагаан сумын харьяат архeологийн ангийн оюутан оролцож байгаа юм.