Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-07-30
Ираны эсрэг дайнд Саудын Араб нэгдлээ

Ирак дахь, Ираны дэмжлэгтэй шиитийн бүлэглэлүүдэд өгөх АНУ-ын Цохилтод нэгдсэнээрээ Саудын Араб  Ираны эсрэг дайнд анх удаа шууд оролцлоо.  

Энэ цохилтоос амнө Ираны тао Иордани дахь Америкийн баазуудыг пуужингаар харвасан бөгөөд үүний хариуд АНУ, Саудын Араб хамтран Ирантай холбоотой бүлэглэлүүдэд цохилт өгсөн байна. 

Энэ цохилтын улмаас Ираны 20 орчим цэрэг, техникийн зөвлөх амиа алджээ.

Шиитийн бүлэглэлд өгөх энэ цохилтыг урьдчилан Иракийн Засгийн газартай зөвшилцсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн бол Ирак улсын Ерөнхий сайд Али аз-Заиди үүнийг үгүйсгэж, Америк, Саудын Арабын ажиллагааг "байж болшгүй түрэмгийлэл" хэмээжээ. 

Түүнчлэн Иран улс энэхүү цохилтыг олон улсын эрх зүйн зөрчсөн үйлдэл, Ойрх Дорнодод дайныг тэлэх АНУ, Израилын стратегийн нэг хэсэг гэж мэдэгдсэн байна. 

Бүс нутагт нөхцөл байдал дахин хүндэрсэн нь газрын тосны үнэд нөлөөлж, Brent газрын тосны үнэ 5 хувиар нэмэгджээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ