Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2026-07-29
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

Монгол Улсад анх удаа бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчинтэй холбогдуулан Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлах шийдвэр гаргасныг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр мэдээллээ.

Тэрбээр SAT-1 хэвшлийн шүлхийн вакцинжуулалтыг бүрэн хийж, шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд аюулгүй байдлын түвшин хангагдсан гэж үзсэн тул хорио цээрийг цуцалж байгааг онцлов.

Мөн аймаг, орон нутгууд дэд бүтэц, онцгой байдалтай холбоотой төсвөө захиран зарцуулахад эрх зүйн хүндрэл үүсэж, зарим тохиолдолд шүүхийн маргаанд хүрдэг асуудлыг судалж, шаардлагатай хууль, эрх зүйн өөрчлөлтийн саналыг яаралтай боловсруулан Засгийн газарт танилцуулах чиглэл өгчээ.

Түүнчлэн БНСУ-ын "Экзим" банкны санхүүжилтээр 10 аймагт хэрэгжиж байсан дулааны цахилгаан станцын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үргэлжлүүлж, үнэ тарифын асуудлыг хувийн хэвшлийн байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэхээр болсон байна.

Үүнээс гадна аймгуудын Эрүүл мэндийн төвүүдийн автомашины тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ