Цаг агаар
Валютын ханш
Хууль
2026-07-29
Хүлээн авсан өргөдөл, гомдлын 43.6 хувь нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байжээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 7 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 55 өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэхээр харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 43.6 хувь нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байсан бөгөөд энэ удаад тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 163 өргөдөл, гомдлын 61-г шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 61 дуудлага хүлээн авав.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ