Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-07-29
Нидерланд шинэлэг технологи, байгальд ээлтэй хот төлөвлөлтийг хослуулсан усны менежментийн тогтолцоо хөгжүүлж байна

Нидерланд улс үерийн хамгаалалтын инженерчлэл, усны менежментийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм.

Тус улсын газар нутгийн ойролцоогоор дөрөвний нэг нь далайн түвшнээс доогуур байрладаг тул олон зуун жилийн турш үерийн эрсдэлтэй нүүр тулж ирсэн. Энэ сорилтыг даван туулахын тулд Нидерланд улс шинэлэг технологи, байгальд ээлтэй хот төлөвлөлтийг хослуулсан усны менежментийн тогтолцоог хөгжүүлжээ.

Үүний хамгийн амжилттай жишээ нь "Room for the River" буюу "Голд зай гаргах" төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд гол мөрнийг өндөр далангаар хашиж боохын оронд усны урсацыг чөлөөтэй нэвтрүүлэх илүү өргөн орон зайг бий болгосон. Ингэснээр үерийн ус байгалийн жамаараа тархан урсаж, хот суурин газарт учруулах эрсдэлийг эрс бууруулжээ.

Мөн Нидерланд улс далан, насосны станц, ус зайлуулах суваг бүхий нэгдсэн хамгаалалтын системийг байгуулж, үерийн усыг үр дүнтэй удирдах боломжийг бүрдүүлсэн байна. Үүнээс гадна хотуудын дотор Water Plaza буюу борооны ус түр хуримтлуулах олон зориулалттай талбай байгуулсан нь энгийн үед иргэдийн амралт, чөлөөт цагийн орчин болж, аадар борооны үед илүүдэл усыг хадгалан үерийн ачааллыг бууруулдаг онцлогтой.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ