Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2026-07-28
Улсын хэмжээнд 18 ААН-ийн 22 шатахууны агуулах сав барих ажил хийгдэж байна

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж МУЗГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 2028 он хүртэл шатахууны нөөц савыг нэмэгдүүлэх, хүчин чадлыг нь өсгөх зорилтын  хүрээнд хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

МУЗГ-ын дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Тэс Петролиум” ХХК-ийн шатахуун агуулахын өргөтгөлийн төслийн үйл явц 85 гаруй хувьтай байна. 

Тус компанийн шатахууны нөөц  агуулах савны хэмжээ өмнө нь 4400 м/кубийн хүчин чадалтай байсныг 3 дахин буюу 10 мянган м/кубээр нэмэгдүүлж нийт 14400 м/кубийн хүчин чадалтай болгох ажил хийгдэж байна. 

Үүний үр дүнд Дархан-Уул аймгийн шатахуун хадгалах хүчин чадал  30 хувиар өсөж байна. Ингэснээр Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Төв аймгуудын шатахууны хэрэгцээг хангахад бодитой ахиц гарах юм. Өмнө нь, Дархан-Уул аймаг зөвхөн төвийн бүсийн хойд хэсгийн хангалтыг хариуцаж ажилладаг байсан бол одоо Улаанбаатар хотод шатахууны дутагдал үүссэн үед нөхөх дэмжлэг үзүүлэх хүчин чадалтай болж байна.  

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамаас энэ жилдээ багтаан ААН-үүдтэй хамтран улсын хэмжээнд 150 мянган м/кубээр хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж ирэх жилийн өдийд 300 мянган м/кубийн хүчин чадлыг бий болгосноор улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг хадгалах чадалтай болох зорилт тавин ажиллаж байна. 

Монгол Улсын Засгийн газрын   шатахууны нөөцийг хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх энэ бодлогын хэрэгжилт тасралтгүй үргэлжилж 2028 он гэхэд улсын ердийн хэрэглээний 3 сар хүртэл хугацааны нөөцийг хадгалах чадалтай болно. 

Тус бүтээн байгуулалтын ажлуудыг стратегийн гол байрлалууд болох Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг аймагт хэрэгжүүлж байна.

Үүний үр дүнд геополитикийн нөхцөл байдлаас болон бусад тодорхой бус байдлаас шалтгаалан гарч болох шатахууны үнийн огцом өсөлт, түр хугацааны доголдол, тасалдалттай холбоотой асуудлыг  шийдвэрлэх боломжтой болох юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ