Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-07-28
Мексик үйлдвэрлэл, ложистикийн шинэ зангилаа байгуулах том төслийг эрчимжүүлж байна

Дэлхийн худалдааны урсгалд томоохон өөрчлөлт авчрах боломжтой Истмус де Техуантепекийн далай хоорондын коридор буюу Interoceanic Corridor төслийг Мексик улс эрчимтэй хөгжүүлж байна.

Энэхүү төсөл нь Мексикийн өмнөд хэсгээр дайран өнгөрч, Номхон далайн эрэг дэх Салина Крус боомтыг Мексикийн булан дахь Коацакоалькос боомттой төмөр зам, авто зам, боомтын нэгдсэн сүлжээгээр холбож байгаа юм.

Коридорын гол төмөр замын урт 303 километр бөгөөд боомтоос боомт хүртэл ачааг 9 цагийн дотор тээвэрлэх боломжтой. Харин ачааг буулгах, төмөр замаар шилжүүлэх, дахин усан онгоцонд ачих бүх ажиллагаа ойролцоогоор 72 цаг үргэлжлэх юм байна.

Төслийн хүрээнд Өмнөд Солонгосын Hyundai Glovis компани туршилтын тээвэр хийж, 900 автомашиныг шинэ маршрутаар амжилттай тээвэрлэсэн нь олон улсын логистикийн салбарын анхаарлыг татаад байна.

Мексикийн Засгийн газар энэхүү коридорыг зөвхөн тээврийн зам биш, үйлдвэрлэл, ложистикийн шинэ төв болгон хөгжүүлэхээр зорьж байна. Төслийн хүрээнд хоёр том боомтыг шинэчилж, төмөр замыг бүрэн сэргээн ашиглалтад оруулж, аж үйлдвэрийн 10 хөгжлийн бүс байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү коридор нь Панамын сувгийг бүрэн орлохгүй ч автомашин, электроник, өндөр үнэ цэнтэй бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг илүү уян хатан болгож, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд шинэ сонголт нэмэх боломжтой гэж үзэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ