Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагчийн баталсан удирдамжийн дагуу Хяналт хэрэгжүүлэх газрын Хөгжлийн санхүүжилт, санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дэмэддоржоор ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна.
Өнөөдрөөс буюу 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл аймгийн ЗДТГ-т ажиллаж, аймгийн Засаг дарга болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлаг, байгууллагуудад хяналт шалгалт хийх юм.
Хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын дүнг үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт гаргахад уг Хяналт шалгалтын зорилго оршиж байна.