Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
1 цаг 49 мин
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ

2026 оны долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Хур тунадас: Долоодугаар сарын 28-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08 дугаар сарын 01-нд нутгийн төв хэсгээр, 02-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд Хангайн уулархаг нутгаар, 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Долоодугаар сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 31-36 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Долоодугаар сарын 28-нд бага зэргийн аадар, 29, 30-нд бороо орно, дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Долоодугаар сарын 28, 29-нд шөнөдөө 15-20 хэм, өдөртөө халж 25-30 хэм, 30-наас бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ