Зуунмод хотын халаалтын 5 дугаар зуухны барилга байгууламжийг иж бүрэн шинэчлэх ажил эхэллээ
Зуунмод хотын халаалтын 5 дугаар зуухны барилга байгууламжийг иж бүрэн шинэчлэх ажил эхэллээ.
Бүтээн байгуулалтыг “Цэцэнс майнинг энд энержи” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хийж өгч байгаа юм.
Ажлын хүрээнд хуучин зуух янданг буулгаж, шинээр 4.2 болон 2.8 МВт хүчин чадалтай 2 ширхэг усан халаалтын уурын зуух, нүүрс тэжээх, үнс зайлуулах автомат удирдлагын систем бүхий орчин үеийн шаардлага хангасан уурын зуух барьж, угсарч, тохируулгыг хийж өгнө.
Төслийн гүйцэтгэгчээр “Эн Ар Жи Эм” ХХК ажиллаж 10 дугаар сарын 15-ны дотор хүлээлгэн өгөхөөр ийнхүү ажлаа эхлүүллээ.
Ашиглалтын хугацаа дууссан 5-р зуух шинэчлэгдсэнээр Зуунмод хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэгцээг найдвартай хангах ажилд том дэвшил болох юм.
Бусад мэдээ
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Мэдээ
Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна
Мэдээ
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтээ хийж “Ерөнхий мэргэшил судлал” сургалтыг эхлүүллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.