Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан 5 дугаар баг “Чулуунхороо"гэх газар аймгийн төвөөс зүүн зүг 10 км -т иргэн М /14 настай эрэгтэй / Хэрлэн голд хөл алдаж сураггүй болсон тухай дуудлагыг 2026 оны долоодугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан.
Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, 2 моторт завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, ослын газарт хээрийн шуурхай штаб байгуулан тасралтгүй ажилласны үр дүнд усанд осолдсон буцалтгүй нэрвэгдэгчийг олж эрлийн ажиллагааг зогсоолоо.
-Гол мөрөн, нуурын усны ойролцоо сонор сэрэмжтэй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, зориулалтын бус завь болон хийлдэг хэрэгслээр гол гатлахгүй байх;
-Хүүхдийг усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх, усанд амарч аялж зугаалахдаа аврах хантааз өмсөж, аюулгүй байдлаа хангахыг Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.