Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2026-07-23
Самбалхүндэвийн оршуулгын газрын 9.6 га талбайд байрлах шарилуудыг нүүлгэн шилжүүлэх ажил энэ сард эхэлнэ

НИТХ-ын 2024 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 8 дугаар тогтоол болон холбогдох баримт бичиг, дүрэм журмын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Чингэлтэй дүүргийн дөрвөн хорооны нутаг дэвсгэрийг дамнан оршдог нийт 73,9 га талбайг эзэлдэг Самбалхүндэв буюу Далан давхрын оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажлын нэг хэсэг болох 9.6 га талбайн газар чөлөөлөлт, шарилуудыг нүүлгэн шилжүүлэх ажил энэ сарын сүүл буюу 2026 оны 07-р сарын 26-наас хийгдэхээр бэлтгэл ажил эхлээд байна.

Энэ удаагийн газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд чөлөөлөхөөр төлөвлөсөн 9.6 га талбайд хамаарах бурхан болоочдын шарилыг бүртгэлжүүлэх, тооллого хийх ажил бүрэн дууссан байна. Иймд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд та бүхэн бурхан болоочынхоо алтан шарил газар чөлөөлөлтийн бүсэд хамаарч байгаа эсэхийг шалгуулж, булш, бунхныг таньж баталгаажуулах, байршлыг нь тогтоолгох бүрэн боломжтой болжээ. Шаардлагатай тохиолдолд тухайн нэр ус бүхий шарилын газрын байршлыг уртраг, өргөргийн нарийвчилсан координатаар тодорхойлон иргэдэд мэдээлэх боломж бүрдсэн байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Самбалхүндэв хаалттай оршуулгын газрын газар чөлөөлөлт, шарил нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажлыг ажлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм, уламжлалт зан заншлыг хүндэтгэн үе шаттайгаар зохион байгуулах юм. Шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг бүрэн камержсан 24 цагийн харуул хамгаалалттай, ногоон байгууламж бүхий Баргилт цэцэрлэгт хүрээлэн дэх "Хүндэтгэлийн суварга"-д мөнхөд зална. Ар гэр, төрөл төрөгсөд хүссэн үедээ очиж хүндэтгэл үзүүлэх боломжтой юм байна.

Иймд тухайн байршилд бурхан болооч нь байгаа ар гэрийнхэн 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дотор 7727-1919 утсаар болон “Дөл Буян” ХХК-ийн салбаруудад ирж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

“Дөл буян” ХХК-ийн төв байр: https://maps.app.goo.gl/8s6QZkDd6nnxFMBF9

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ