Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-07-23
ОХУ гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэлийн жагсаалтыг шинэчлэв

Гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэл болох зөрчлийн жагсаалтыг өргөжүүлэх тухай хуулийг ОХУ-ын Төрийн дум баталжээ.

Шинэ хуулиар:

- хууль бус жагсаал цуглаанд оролцох

- Оросын армийн нэр хүндийг гутаах

- ОХУ-ын эсрэг хориг тавихыг уриалах

- Онц байдал, алан хядах ажиллагааны эсрэг арга хэмжээ, дайны байдлын үеийн шаардлагыг зөрчих

- зөвшөөрөгдөөгүй газар буудах

- тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах

- хууль сахиулах байгууллагын шаардлага үл биелүүлэх

- танхайрах

- ялгаварлан гадуурхах

- хилчдийн шаардлага үл биелүүлэх зэрэг зөрчил гаргавал гадаадын иргэдийг ОХУ-аас албадан гаргахаар тусгажээ.

Мөн энэ хуулиар ОХУ-ын хил нэвтрэх журам, тус улс руу нэвтрэх, түр байх журам зөрчсөн, хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд ногдуулах төлбөрийг нэмсэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ