Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
1 цаг 41 мин
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо

Өнөөдөр буюу 2026 оны долоодугаар сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2026 оны 6 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 56 715 422 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 1
7 орон таарсан 5
6 орон таарсан 48
5 орон таарсан 508
4 орон таарсан 5108
3 орон таарсан 50970 баримт тохиролд таарч азтан боллоо.

"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.

Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +73%, Баянхонгор аймаг +36%, Сүхбаатар дүүрэг +33%, Завхан аймаг +25%, Хөвсгөл +23%, Дорноговь аймаг +20%, Дархан-Уул, Хэнтий, Булган аймаг тус бүр +18%, Ховд аймаг +17%, Дорнод аймаг +16% байлаа.

Та бусад дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас авах боломжтой. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ