Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
1 цаг 17 мин
Володимир Зеленский зэвсэгт хүчний шинэ Ерөнхий командлагч томилжээ

Украин улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн албан тушаалыг өмнө нь Украины Зэвсэгт хүчний нэгдсэн хүчийг тэргүүлж байсан Михаил Драпатый хашихаар болсон талаар Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ. 

"Бид бүгд дайснаа ялж, Орос улс энх тайвны замыг сонгоход шахалт үзүүлэх нөхцөлийг фронт дээр бүрдүүлэх нэг л хүсэлтэй. Маргааш бид шийдвэрээ албажуулна" гэж Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский Телеграм хуудсандаа бичжээ. 

Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын хэтийн төлөв, армийн хөгжлийн асуудлыг хэлэлцсэний дараа энэхүү шийдвэрийг гаргасан гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдээд, Ерөнхий командлагчийн алба хашиж байсан Александр Сырскийд энэ албанд зүтгэснийх нь төлөө талархал илэрхийлсэн байна. 

"Киевийг хамгаалах, Курскийн ажиллагаа, Харьковскийн давшилтад Украины тал үр дүнтэй байх нөхцөлийг Александр Сырский бүрдүүлсэн. Урт зам тууллаа, Украиныг хамгаалах үйлс үргэлжилж байна" гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский онцолжээ.   

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн албан тушаалд томилогдсон Михаил Драпатый 43 настай, 2016 онд "Украины ардын баатар" одонгоор шагнагдаж байжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ