Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан зөвлөн туслах ажлын хэсэг Баянхонгор аймгийн “Өвгөнжаргалант”, Булган аймгийн “Жаргалант” Дархан-Уул аймгийн “Зулзагын гол” зэрэг хүүхдийн зуслангуудад ажиллажээ.
Тус ажлын хэсэг нь хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага MNS 5633:2023 стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.

Ажлын хэсэг нь
- Зуслангийн хүний нөөцөд тавигдах шаардлага,
- Архив, албан хэрэг хөтлөлт,-
- Хоол үйлдвэрлэл, эрүүл ахуй,
- Хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт,
- Хүүхдийн амрах байр болон орчны аюулгүй байдал,
- Хүүхэд хамгааллын бодлого, эрүүл мэндийн үйлчилгээ, -хүүхдийг аюулгүй тээвэрлэх үйл ажиллагааны зохион байгуулалт,
- Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
- Хүүхдэд ээлтэй орчин, нөхцөлийн бүрдүүлэлтэд хяналт тавьсан юм.

Мөн нөхцөл байдалд үндэслэн дүгнэлт гаргаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр холбогдох улсын байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.
Энэхүү зөвлөн туслах ажил нь хүүхдийн зуслангийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бэхжүүлж, хүүхэд бүр эрүүл, аюулгүй, хөгжлийг дэмжсэн орчинд хүүхдийн хөгжлийн үйлчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.