Хараа голын эрэг дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна

Үер усны аюулын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор долоодугаар сарын 8-наас есдүгээр сарын 15-ныг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарласан.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт болон хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.
Тиймээс иргэд, аялагч та бүхэн аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорихдоо тухайн газар, нутгийнхаа онцлогийг судалж, цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.