Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2026-07-13
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026 оны долоодугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах боловч долоодугаар сарын 18, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20, 21-нд нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүснэ.

Хур тунадас: 14-нд Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар,

15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,

16-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор,

17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр,

20-нд нутгийн зүүн хагаст,

21-нд зүүн аймгуудын нутгаар,

22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Долоодугаар сарын 19-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Долоодугаар сарын 19, 20-нд бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Долоодугаар сарын 14-нөөс 19-нд дулаарч шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, долоодугаар сарын 19, 20-нд бага зэрэг сэрүүсэж, шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ