Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2026-07-13
Автобус Хүй долоон худаг руу үнэ төлбөргүй үйлчилж байна

Дэлхийн адууны өдрийн арга хэмжээ өнөөдөр Хүй 7 худагт болж байна. 

Тус арга хэмжээний үеэр нийтийн тээврийн Хүй7:2 “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлийн нийт 11 автобус үнэ төлбөргүй үйлчилж байна. 

Мөн Хүй 7 худгийн авто зогсоолоос богино эргэлтийн БЭ:7 “Авто зогсоол-Хүй 7 худаг” чиглэлийн автобус наадамчин олонд үйлчилнэ.

Хүй долоон худаг чиглэлд зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Хүй7:2 чиглэлийн тээврийн хэрэгслүүдийг 5 шараас Хүй 7 худаг руу богино эргэлтээр ажиллуулж байна.

МУБИС-иас ирэх зорчигчид 5 шар руу М:1 чиглэлд сууна уу.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ