Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2026-07-12
“Монгол адуу” киноны өргөө ажиллаж байна

Монгол Улсад анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэж байна.

Үүнд 55 гаруй улс орон өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу оролцож, соёлын наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Тус соёлын наадмын үеэр Кино урлагийн зөвлөлөөс “Монгол адуу” киноны өргөөнд:

- Найруулагч Г.Эрдэнэбилэг “Хийморь” УСК

- Найруулагч Ч.Хоролдорж “Шарга даага” УСК

- Найруулагч Ж.Бунтар “Тод магнай” УСК

- Найруулагч Ж.Оргил “Зөн дагасан Монгол адуу” баримтат кино үзвэрийг долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд хуваарийн дагуу наадамчин олны хүртээл болгож байна.

Хүй долоон худагт зохион байгуулагдаж буй энэхүү баярын хүрээнд үндэсний өв соёл, морин спорт, адууны соёл иргэншил, урлаг соёлыг нэг дор нэгтгэсэн олон улсын цар хүрээтэй үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ