Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ

Өнөөдрийн байдлаар Үүр гол Цагаан-Үүр сумын нутгаар, Сэлбэ гол Санзай амралт орчмоор, Халх гол Сүмбэр, Ялалт баг орчмоор, Хараа гол Дархан хот орчмоор, Ховд гол Мянгад сум орчмоор, Туул гол Лүн сум орчмоор, Сөгнөгөр гол Сөгнөгөр амралт орчмоор үерийн түвшнийг 2-47 сантиметрээр даван үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.