Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2026-07-11
“Дэлхийн адууны өдөр”-өөр мэдээллийн төв иргэдэд үйлчилнэ

Өргөн цар хүрээтэй баярын хөтөлбөрийн үеэр хаана, хэзээ, юу болж байгааг нэг дороос, ойлгомжтой авах нь оролцогч бүрийн хамгийн чухал хэрэгцээ байдаг.

Иймээс “Дэлхийн адууны өдөр-2026”-ын өдрүүдэд Хүй долоон худагт баярын талбайн хэд хэдэн цэгт мэдээллийн төв ажиллаж, иргэд, жуулчид, зочдод шаардлагатай бүхий л мэдээллийг шуурхай хүргэнэ.

Мэдээллийн цэгүүдээр дамжуулан:

  • Баярын хөтөлбөрийн хуваарь
  • Үзүүлбэр, уралдаан, жагсаал болон бусад онцлох хөтөлбөрүүдийн байршил
  • Талбайн зураглал
  • Үйлчилгээний бүсүүдийн мэдээлэл
  • Зочид, оролцогчдод зориулсан зөвлөмж, чиглүүлгийг нэг дороос авах боломжтой.

Баярын талбайд байрлах дараах бүсүүдээр зочлон, монголчуудын адууны соёл, уламжлалт мэдлэг, урлагийн өв, үндэсний онцлогийг мэдрэх боломжтой.

Үйл ажиллагааны бүсүүд: 

А – Хүндэтгэлийн өргөө

B – Эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлагийн хүрээ

C – Уламжлалт мэдлэг, зан үйл, мал маллах арга ухааны хүрээ

E – Адууны эд хэрэгслийн үзэсгэлэн, худалдааны хүрээ

F – Монгол үндэсний хоолны худалдааны хүрээ

G – Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс заншлын хүрээ

H – Төв тайз

2026 оны долоодугаар сарын 11-13-нд Хүй долоон худгийг зорьж адууны соёлтой танилцах боломжтой.  

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ