Цаг агаар
Валютын ханш
Хууль
2026-07-10
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өчигдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж эхэлсэн.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Хүй долоон худагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөн зохицуулалтын чиглэлээр энэ оны долоодугаар сарын 9-13-ны өдрийг дуустал “Түр хүрээ”-г байгууллаа.

“Түр хүрээ”-нд 28 анги байгууллагын 841 алба хаагч, 50 тээврийн хэрэгсэл, 16 албаны нохой, 30 морьтой үүрэг гүйцэтгэнэ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ