
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн зохион байгуулагдана.
Тус арга хэмжээ 2026 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 21:00–00:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд уламжлал болгон болох юм.
“Улаанбаатарын үдэш 2026” тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, уламжлалт хэв шинжийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник уран бүтээлүүд эгшиглэх бол хоёрдугаар хэсэгт Монголын рок, попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунууд үзэгчдэд хүрнэ.
Тоглолтод “Хурд”, “Camerton”, “3 охин”, “The Royal Heartaches”, “Uvertura”, “Agmat”, “Хан Тэнгэр”, бүжгийн “Dance Chance” хамтлаг болон МУГЖ С.Наран, МУСТА Б.Баярцэцэг, МУСТА П.Баярцэнгэл, МУСТА О.Гантулга, МУСТА Д.Намсрайноров, МУСТА Ж.Хишигбат, МУСТА ятгач Г.Солонго нар оролцоно.
Мөн залуу уран бүтээлч MVCHI, NOMUKI, Э.Анударь нар нийслэлчүүд болон наадамчин олонд ая дуугаа өргөн барих юм.