Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2026-07-07
Хуванцар бохирдлыг бууруулах олон улсын нэгдсэн тогтолцоог хэлэлцэж байна

Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотноо хуванцар бохирдлын асуудлаар олон улсын эрх зүйн баримт бичиг боловсруулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хорооны улс орнуудын төлөөлөгчдийн албан бус уулзалт боллоо.

Уулзалтад 160 гишүүн орноос 149 улсын 373 төлөөлөгч оролцож байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хороо нь 2022 онд болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны Ассамблейн тавдугаар чуулганы үргэлжилсэн хуралдаанаар баталсан “Хуванцар бохирдлыг эцэслэх нь: Олон улсын эрх зүйн хүчинтэй баримт бичиг боловсруулах нь” тогтоолын хүрээнд байгуулагдсан юм.

Тус хороо нь хуванцрын амьдралын мөчлөгийг бүхэлд нь хамарсан олон улсын эрх зүйн хүчинтэй гэрээ боловсруулах үүрэгтэй. Үүнд хуванцрын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний загвар, хэрэглээ, хог хаягдлын менежмент болон далайн орчин дахь хуванцар бохирдлын асуудал багтаж байна.

Ирээдүйн энэхүү гэрээ нь хуванцар бохирдлыг бууруулах, эргэлтийн эдийн засгийг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг төлөвшүүлэх, хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчныг хамгаалах олон улсын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилготой.

Мөн улс орнуудын хөгжлийн түвшин, үндэсний нөхцөл байдал, хэрэгжүүлэх чадавхын ялгаатай байдлыг харгалзан үзэхээрээ онцлог юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ