Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-07-07
БНХАУ Монголын Зэвсэгт хүчинд буцалтгүй тусламжийн цэргийн техник, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд үзүүлж буй буцалтгүй тусламжийн цэргийн техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх баримт бичигт гарын үсэг зурах ёслол 2026 оны долоодугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотын Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд боллоо.

Ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, ахмад хурандаа Жан Сюлян болон хоёр улсын батлан хамгаалах салбарын удирдлага, албаны төлөөлөгчид оролцов.

Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, энэхүү буцалтгүй тусламж нь хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодит арга хэмжээ болж байгааг онцоллоо. Тэрбээр Хятадын тал техник, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, тээвэрлэх, гаалийн бүрдүүлэлтийг богино хугацаанд, өндөр чанартай зохион байгуулсан бөгөөд энэхүү тусламж нь Хятадын Засгийн газар, ард түмэн, Зэвсэгт хүчний найрсаг сэтгэлийн илэрхийлэл болж, хоёр улсын цэргийн харилцааны түүхэнд үлдэхэд итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэлэхдээ, БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчинд олгож ирсэн буцалтгүй тусламж нь Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсаар ирснийг онцолж, Хятадын талд талархал илэрхийллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ