Цаг агаар
Валютын ханш
Хууль
2026-07-02
АТГ өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээлэл шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны зургаадугаар сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгасан байна.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Одоогоор 100 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Мөн тус хугацаанд эрүүгийн 954 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Түүнчлэн 3 хэргийг нэгтгэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 935 хэрэг шалгагдаж байна.

Тухайлбал, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Б.М нь нэр бүхий аж ахуйн нэгжээс гаргасан хүсэлтийн дагуу санхүү, эдийн засгийн тооцоолол хийлгүйгээр гэрээ байгуулж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэргийг шалгаж дуусжээ. Уг хэргийн улмаас төрийн өмчит хуулийн этгээдэд 539.2 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэн, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 2 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ