Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөлөө
Монгол Улсын Их Хурлын 2026 оны 6 дугаар сарын 18, 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдсон Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг, Н.Мягмар, Ц.Уртнасан нар 2026 оны долоодугаар сарын 01-ний өдөр хуульд заасны дагуу тангараг өргөлөө.
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувиар тангараг өргөх ёслолыг удирдан явуулж, Улсын Их Хурлаас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдсон гишүүдэд гишүүний үнэмлэхийг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Сонгуулийн ерөнхий хороо нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх төрийн чухал байгууллага болохыг онцлон тэмдэглэж, үйл ажиллагаандаа бие даасан, хараат бус байдлыг чанд хадгалж, хууль дээдлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөн ажиллах нь нэн чухал болохыг захилаа.
Шинээр томилогдсон гишүүд Үндсэн хуульдаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны нэр хүнд, иргэдийн итгэл найдварыг өндөрт өргөн, хариуцлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Бусад мэдээ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Мэдээ
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Мэдээ
Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Мэдээ
Хүү багатай, уян хатан нөхцөлтэй орон сууцжуулалтын туршлага солилцох уулзалт хийв
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.