Прокурорын байгууллага нэг долоо хоногт 810 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2026 оны зургаадугаар сарын 22-26-ны өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,165 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байна. Тайлант хугацаанд 1,461 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж, 752 хэрэг шинээр нээсэн бол 810 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүхэд шилжүүлсэн хэргийн ангилал
Яллах дүгнэлт үйлдсэн 810 хэргээс:
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг – 346
- Өмчлөх эрхийн эсрэг – 231
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих – 124
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг – 30
- Хүрээлэн байгаа орчны эсрэг – 19
- Авлигын хэрэг – 15
- Хүний амьд явах эрхийн эсрэг – 13
- Бусад төрлийн гэмт хэрэг – 32 байна.
Онцлох хэргүүд
Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн онцлох хэргүүдэд:
- Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Г нь албан тушаалаа урвуулан ашиглаж, гэрээний үүргээ биелүүлээгүй суралцагчдад нийт 1.88 тэрбум төгрөгөөс давсан санхүүжилт шилжүүлж, мөн өөртөө үр дүнгийн урамшуулал олгосон гэх хэрэг;
- Өөрийн 11 сартай хүүхдийн амь насыг хохироосон гэх хэрэг;
- Япон улсад үйлдвэрлэсэн эмийг зөвшөөрөлгүйгээр улсын хилээр оруулж худалдаалсан гэх хэрэг;
- Бүлэглэн бусдыг хүч хэрэглэн сүрдүүлж, эд хөрөнгө шаардан дээрэмдсэн хэрэг;
- Иргэдийг дарамтлан эрхшээлдээ байлгаж, бэлгийн мөлжлөгт оруулсан гэх хэрэг зэрэг багтаж байна.
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв
Мөн прокурорын байгууллага:
- Насанд хүрээгүй хүүхдүүдийг мансууруулах бодис хэрэглэх нөхцөлөөр хангаж, улмаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх,
- "Мөс" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг гадаадаас хууль бусаар оруулж ирэн хадгалсан гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Орон сууцанд оруулна гэж залилсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.Х-д холбогдох, иргэдийг "түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулна", "хямд үнэтэй орон сууцанд оруулна" хэмээн хуурч, нийт долоон иргэнийг залилсан гэх хэргийг мөн шүүхэд шилжүүлсэн байна.
Бусад мэдээ
Зөвлөн туслах ажлын хэсэг Дархан-Уул, Булган, Баянхонгор аймагт ажиллажээ
Мэдээ
Хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлтэй тэмцэх салбар дундын ажлын хэсэг байгууллаа
Мэдээ
Зарим авто замуудад түр хугацаанд хэсэгчлэн зохицуулалт хийнэ
Мэдээ
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.