Ноос ноолуур, зочлох үйлчилгээний салбарт нийгмийн түншлэлийг бэхжүүлэх гурван талт уулзалт боллоо

ОУХБ–Япон Улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Ноос ноолуур, зочлох үйлчилгээний салбарт нийгмийн түншлэлийг бэхжүүлж, бүтээмж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах” буюу Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн анхны гурван талт уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад засгийн газар, ажил олгогчдын болон ажилтны төлөөллийн байгууллагууд оролцож, төслийн зорилго, зорилтууд болон цаашид хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов.
Энэхүү төсөл нь нийгмийн яриа хэлэлцээ, хамтын хэлэлцээг бэхжүүлэх замаар аж ахуйн нэгжийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, илүү тогтвортой, өрсөлдөх чадвартай бизнесийн орчныг дэмжихэд чиглэж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.