Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2 цаг 27 мин
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, зүүн хажуугийн Балж, Хангай нурууны араас усжих Сэлэнгэ, Орхон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 20-60 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрөн Орхон гол Сүхбаатар сум орчимд олон жилийн дундаж түвшинг 45-85 см, Ерөө гол үерийн түвшинг 40-70 см, Хүдэр гол үерийн аюултай түвшинг 55 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 24-ны өдөр Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 25 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинд дөхөн үерлэх төлөвтэй байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ