Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
5 цаг 0 мин
Монгол, Солонгосын цэргийн инженерүүдийн хамтарсан “Гүүр-2026” сургалт БНСУ-д үргэлжилж байна

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Солонгос Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн салбаруудын хамтарсан “Гүүр-2026” сургалт, дадлага хоёр дахь жилдээ БНСУ-ын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус сургалт, дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 цэргийн алба хаагч оролцож, БНСУ-ын Зэвсэгт хүчний туршлагатай цэргийн инженерүүдтэй хамтран гол мөрөн гатлах, хөвөгч гүүр тавих, тэсрэх бодистой тэмцэх чиглэлээр харилцан туршлага солилцож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байгаа юм.

“Гүүр” хамтарсан сургалт, дадлага нь 2025 оноос эхэлсэн бөгөөд хоёр орны цэргийн инженерийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны талбарт үүрэг гүйцэтгэх дадлага, туршлагаа хуваалцах, алба хаагчдын мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус сургалтыг “Гүүр” хэмээн нэрлэсэн нь Монгол, Солонгосын инженерийн цэргүүдийн нөхөрлөл, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны бодит гүүр болж буйг илэрхийлж байна.

Энэ сарын 15-ны өдөр эхэлсэн сургалтын явцтай Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Мөнхбатаар ахлуулсан бүлэг биечлэн танилцжээ.

Сургалтын нэгдүгээр шат 2026 оны зургаадугаар сарын 26-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд дараагийн шат ирэх есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдах юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ