Цаг агаар
Валютын ханш
Уурхайн өгөөж
2026-06-22
Оюутолгойн уурхайн усны менежменттэй танилцаж, санал солилцов
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа, Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын төлөөллүүд Оюу толгойн уурхайн усны ашиглалт, менежменттэй танилцахаар уурхайн талбарт ажиллалаа.
 
Энэ үеэр үйлдвэрлэлийн усны эх үүсвэр, нөөцлүүр, гүний уурхай, ил уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдлын сан, Ундайн сайр, Шинэ Бор-Овоогийн булаг зэрэг байршлуудад очиж танилцан, мэдээлэл авлаа.
 
Айлчлалын үр дүнд ус бохирдуулсны төлбөртэй холбоотой нэгдсэн ойлголтод хүрэх дараа дараагийн ажлуудыг хийхээр санал нэгдсэн юм.
 
Оюу толгой үйлдвэр нь “Zero discharge” буюу байгальд ус хаяхгүй байх зарчмыг баримтлан ажилладаг бөгөөд нэг тонн зэсийн баяжмал боловсруулахдаа дэлхийн ижил төрлийн уурхайнуудтай харьцуулахад 3-4 дахин бага ус ашиглаж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ