Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2026-06-18
Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөөн Өмнөговьд хаасан замын хөдөлгөөнийг сэргээжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Оюутолгой” баяжмал тээвэрлэлтийн замын 84 дэх км орчимд зам хаасан асуудлыг холбогдох байгууллагууд шийдвэрлэж, хөдөлгөөнийг хэвийн болгожээ.

Тодруулбал, 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр “Эрс шинэчлэл” хөдөлгөөний Н.Энхбат тэргүүтэй найман иргэн тус замыг өглөөний 09:00 цагаас эхлэн хаасан байна.

Уг үйл ажиллагаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Ханбогд сумын Засаг дарга, цагдаагийн байгууллагын удирдлагууд иргэдтэй уулзаж, зам хаах нь хууль бус үйлдэл болохыг анхааруулан, шаардлага хүргүүлжээ.

Мөн эрх бүхий байгууллагууд хуульд заасан дагуу шалгалтын ажиллагаа явуулсны үр дүнд баяжмал тээвэрлэлтийн замыг тухайн өдрийн 21:00 цагт бүрэн чөлөөлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхтэй боловч замын хөдөлгөөнийг санаатайгаар хааж, иргэд болон хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль”-д хориглосон байдаг аж.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ