Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
Уржигдар 10 цаг 02 мин
Халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээг эрчимжүүлжээ

Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн байдлаар Булган, Үенч сумдад нийт 728 толгой мал өвчилснөөс 508 толгой малыг устгалд хамруулаад байна.

Халдварын тархалт цаашид нэмэгдэж, нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Иймд иргэд, малчид та бүхэн:

-Хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх

-Малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах

-Мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх

-Аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх уриалж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ