"Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв-үр дүн хэлэлцүүлэг" боллоо

Тус хэлэлцүүлгийн зорилго нь Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулагдсанаас хойших үйл ажиллагааны үр дүнг танилцуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны тулгамдсан асуудлыг хэлэлцэх, мөн төвийн цаашдын үйл ажиллагааны чиглэл, бодлогын шинэчлэлийн талаар төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллийн саналыг нэгтгэхэд чиглэлээ.
"Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв"-ийн үйл ажиллагаа 2026.01.12-ноос эхэлж байсан бөгөөд 15 долоо хоногт 79 арга хэмжээ зохион байгуулсан байна. 2026 оны эхний хагас жилийн хугацаанд нийт 105 уулзалт зохион байгуулж, 256 илтгэл хэлэлцүүлжээ. Нийт 3273 иргэн, 1091 ААН, 66 төрийн байгууллага, ЭСЯ, ОУБ зэрэгтэй хамтран ажиллалаа. 304 санал хүсэлт ирсэн бөгөөд үүнээс 98 саналыг шийдвэрлэсэн. Тухайлбал, уул уурхайн салбартай холбоотой 63 гомдол, эрчим хүчтэй холбоотой 31 гомдол, худалдаа үйлчилгээтэй холбоотой 13 гомдол иржээ. Нэг долоо хоногийн хугацаанд дунджаар 245 оролцогч оролцсон байна.
Бусад мэдээ
Зөвшөөрлийн мэдээллийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүллээ
Мэдээ
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Мэдээ
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа
Мэдээ
Цагдаагийн алба хаагчид иргэд, бизнес эрхлэгчдэд зөвлөн тусалж ажиллана
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.