
Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс залилах гэмт хэргийн түгээмэл хэлбэрүүдийг зарлаж, иргэдийг сэрэмжлүүлж байна.
1. Онлайн худалдааны залилан – Бараа зарж байгаа мэт мөнгө авч, бараа илгээхгүй байх.
2. Фишинг залилан – Хуурамч линк, вэбсайт, мессежээр банкны карт, нууц үг, нэг удаагийн код авах.
3. Сошиал хаяг хакердах – Фейсбүүк, Инстаграм хаягт хууль бусаар нэвтэрч авч найз нөхдөөс мөнгө зээлэх.
4. Сугалаа, шагналын залилан – Томоохон шагнал хожсон гэж итгүүлэн татвар, шимтгэл нэрээр мөнгө нэхэх.
5. Зээлийн залилан – Шуурхай зээл гаргаж өгнө гэж урьдчилгаа мөнгө авах.
6. Орон сууц түрээс, худалдааны залилан – Байр үзүүлэлгүй захиалга, барьцаа мөнгө авахыг санал болгож, иргэдийг залилдаг байна.
Залилагчид боломж бүү олго.
